ТӨВ АЙМГИЙН БАЯН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН БАЯН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. /Монгол Улсын Үндсэн хуулиас/ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. /Монгол Улсын Үндсэн хуулиас/

Фото мэдээ


нийт 136

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД НЭН ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ.

2025-10-01 98
Сумын эрүүл мэндийн төв үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой энэ сарын 26-ны өдөр буюу маргааш тохиож байгаа билээ. Иймд хамтын ажиллагааны хүрээнд Б.Далай захиралтай Монгол чех металл ХХК-ний хамт олон иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах мөн сумын эрүүл мэндийн төвд нэн шаадлагатай тоног төхөөрөмж болох биохимийн бүрэн автомат анализатор, цогцос хадгалах хөргөгч хоёр хаалгатай, цогцос хадгалах хөргөгч нэг хаалгатай, хатаах шүүгээ, автомат автокавыг шийдвэрлэн хүлээлгэн өглөө.

Уусан бол бүү жолоод

2025-10-01 111
Иргэн та тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохдоо: 📌"Замын хөдөлгөөний дүрэм”-ийг баримтлах, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохгүй байх; 📌Биеэ авч явах чадваргүй найз нөхөд, танил хэн нэгнийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг зөвлөж байна. #Уусан_бол_бүү_жолоод❗❗

"БАЯН СУМЫН АХМАДЫН БАЯР"-ЫН АРГА ХЭМЖЭЭ

2025-10-01 163
2025 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 11:00 цагт сумын соёлын төвд болно. Ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан, Улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө залуу нас, халуун сэтгэлээ зориулан уйгагүй хөдөлмөрлөж, шаргуу зүтгэсэн үе үеийн буянт буурлууд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

БАЯНГИЙН АЛТАН НАМАР ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЭНЭ ДОЛОО ХОНОГТ БОЛНО.

2025-10-01 126
Үйлдвэрлэгч аж ахуй нэгж байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг сурталчлах, худалдаалах үзэсгэлэн худалдааны арга хэмжээг 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр сумын соёлын төвд 10:00 цагт зохион байгуулна. Үзэсгэлэн худалдаанд иргэн, аж ахуйн нэгж байгууллага, малчид ямар ч төрлөөр оролцож болно. Алтан намар үзэсгэлэн худалдааны арга хэмжээг сумандаа дөрөв дэхь жилдээ зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДОЛООДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДАЖ БАЙНА.

2025-09-29 144
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын долоодугаар хуралдаан 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 66.6%-тай хуралдаж байна. Хуралдаанаар: -2025 оны нийгмийн хариуцлагын гэрээгээр хийгдсэн ажлын мэдээлэл -Хүний эрхийг хангах салбар хорооны төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэх тухай -Өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын мэдээлэл -2025 оны төсөвт тодотгол хийх тухай -Татварын орлого бүрдүүлэлтийн тухай -Байгаль хамгаалах сангийн эх үүсвэр батлах тухай /нэмэлт/ -Хөрөнгө шийдвэрлэх тухай /нэмэлт/ -ИТХ-ын зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай асуудлаар тус тус хуралдаж байна.

БАЯН СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ОЙН НЭЭЛТ БОЛЛОО

2025-09-26 159
Баян сумын Эрүүл мэндийн төв үүсэж хөгжсөний 100 жилийн ойн нээлтийн арга хэмжээ боллоо. Нээлтийн арга хэмжээнд Баян сумын ИТХ-ын дарга А.Хатанбүүвэй эрүүл мэндийн салбарын үе үеийн эмч нар, ажилтнууд, удирдлагууд, ахмад буурлууд болон залуу үеийн төлөөлөл оролцож, салбарын түүхэн хөгжил, оруулсан хувь нэмрийг эргэн дурсав. Түүнчлэн энэ үеэр эрүүл мэндийн салбарын түүхийг бүтээлцэж салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан шилдэг ажилтнуудыг шагнаж урамшууллаа.

ЦАГДААГИЙН ХЭСЭГТ ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ШИЙДВЭРЛЭН ӨГЛӨӨ.

2025-09-22 74
Баян сумын Засаг дарга болон сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс тус сумын Цагдаагийн хэсэгт 3,000,000₮-ийн үнэ бүхий торгуулийн X cover-7 багаж нэг ширхэг, согтуурал тандагч багаж нэг ширхэгийг шийдвэрлэн өнөөдөр хүлээлгэн өглөө.

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛДААН ХУРАЛДЛАА.

2025-09-01 154
Ээлжит бус хуралдаан 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 61.9%-тай Баян сумын Эрүүл мэндийн төвийн 100 жилийн ой тэмдэглэх товыг тогтоох тухай асуудлаар хуралдлаа.

СУМЫН АВАРГА АДУУЧНААР ӨГӨӨМӨР 2-Р БАГИЙН АДУУЧИН ДАВААСҮРЭНГИЙН МӨНХБААТАР ТОДОРЛОО.

2025-08-04 141
Баян сумын аварга шалгаруулах адуучин тэмцээн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Цант 1-р багийн "Хавцал"-д Баян сумын ИТХ, сумын адуучдын холбоо амжилттай зохион байгууллаа. Адуучин тэмцээн бол Монгол адуучдын дунд зохион байгуулагддаг уламжлалт ур чадварын тэмцээн юм. Энэ тэмцээнээр адуучдын ур чадвар, мэдлэг, уламжлалт өв соёлыг үнэлж, олон нийтэд сурталчлах зорилготой байдаг. Нээлтийн үйл ажиллагаанд Баян сумын ИТХ-ын дарга А.Хатанбүүвэй, Цант багийн засаг дарга Ц.Батцэнгэл, Баян сумын адуучдын холбооны тэргүүн Ц.Батсүх, сумын адуучин залуус оролцлоо. Аварга шалгаруулах адуучин тэмцээнд нийт 32 адуучин оролцлоо. Сумын аварга адуучнаар: Өгөөмөр 2 дугаар багийн адуучин Д.Мөнхбаатар Дэд байранд Цант 1 дүгээр багийн адуучин С.Батбаатар Гутгаар байранд Өгөөмөр 2 дугаар багийн адуучин Д.Сүхбат Дөрөвдүгээр байранд Цавчир 3 дугаар багийн адуучин М.Пүрэвжаргал Тавдугаар байранд Цавчир 3 дугаар багийн адуучин Л.Энхтүвшин нар тус тус шалгарлаа.

✅Зарлал✅

2025-08-04 131
Баян сумын аварга шалгаруулах АДУУЧИН тэмцээн 2025 оны 8-р сарын 4-ний өдөр Баян сум Цант 1-р багийн ХАВЦАЛ-д болно.

"Иргэдийн марафон-2025" гүйлтийн тэмцээний удирдамж нэгдсэн арга хэмжээний хөтөлбөр

2025-06-25 378
Иргэдийн марафон-2025 гүйлтийн тэмцээнийг 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Зуунмод сум, Мөнх-Алдарын талбай дээр зохион байгуулагдан.

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛДААН ХУРАЛДАЖ БАЙНА.

2025-06-12 183
Ээлжит бус хуралдаан 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 52.3% ирцтэй хуралдаж байна. Хуралдаанаар: -Сумын 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол хийх тухай -Хүүхдийн төлөө зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай -Хог хаягдлын менежментийн төлөвлөгөөг батлах тухай /өмнөх хурал/ -ЗДТГ-ын үйл ажиллагааны мэдээлэл /өмнөх хурал/ -ИТХ-ын дэргэдэх хороодыг шинэчлэн байгуулах тухай тус тус хуралдаж байна. ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ ТАВДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДАЖ БАЙНА.

2025-05-12 146
Ээлжит тавдугаар хуралдаан 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 100%-ийн ирцтэй хуралдаж байна. Хуралдаанаар: -Сумын 2024 оны төсвийн гүйцэтгэл батламжлах тухай -Төсвийн гүйцэтгэл /хүлээгдэж буй гүйцэтгэлээр/ -Сумын 2025 оны худалдан авах ажиллагааны явцын мэдээлэл -Төсөвт байгууллагуудын үйл ажиллагааны мэдээлэл -Хамар-Усан дахь тариалангийн 1500 га газрын олголт, түүнд хяналт тавьсан тухай мэдээлэл -Хог хаягдлын менежментийн төлөвлөгөө батлах тухай асуудлаар тус тус хуралдаж байна. ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"ХУУЛИА ДЭЭДЭЛЬЕ" ТЭМЦЭЭНД БАЯН СУМЫН СУРАГЧИД ДЭД БАЙРАНД ОРЛОО.

2025-04-22 316
Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 18 дахь жилдээ “Хуулиа дээдэлье” тэмцээнийг Төв аймгийн ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулж байна. Аймгийн аварга шалгаруулах энэ удаагийн тэмцээнийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулийг орон нутгийн иргэд, хүүхэд залуучуудад сурталчлах, өсвөр үе хүүхэд залуучуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үзлийг төлөвшүүлэх, хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдэж буй гэмт хэрэг, зөрчил, үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тэмцээн 4 бүсэд хуваагдан зохион байгуулагдлаа. Баян сумын ЕБС-ийн сурагчид Эрдэнэ суманд "ХУУЛИА ДЭЭДЭЛЬЕ" тэмцээнд амжилттай оролцож дэд байранд орлоо.

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛДААН ХУРАЛДЛАА.

2025-04-21 337
СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛДААН ХУРАЛДЛАА. Ээлжит бус хуралдаан 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 90%-ийн ирцтэй хуралдлаа. Хуралдаанаар: -2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол оруулах тухай -Жендэрийн тэгш байдлыг хангах сумын салбар хороог шинэчлэн байгуулах тухай асуудлаар тус тус хуралдлаа. ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ
khural.mn

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ ДӨРӨВДҮГЭЭР ХУРАЛДААН ХУРАЛДАЖ БАЙНА.

2025-04-04 162
Ээлжит дөрөвдүгээр хуралдаан 71%-тай хуралдаж байна. Хуралдаанаар: -Сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар 2025 онд хэлэлцэх асуудлын төлөвлөгөө батлах тухай -Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай -Сумын хамтарсан багийн бүрэлдэхүүнийг шинэчлэх тухай -Хөрөнгө шийдвэрлэх тухай -Жагсаалтад өөрчлөлт оруулах тухай -Сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай -Сумын 2025 оны хөгжлийн төлөвлөгөө батлах тухай -Бусад зэрэг асуудлаар тус тус хуралдаж байна. ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ ӨДРИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО.

2025-03-28 201
Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл болон Сумын цагдаагийн хэсгийн хамтарсан хууль сурталчлах өдрийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Сургалтаар сумын хамтарсан багийн гишүүдэд болон хүүхэд хамгааллын тухай хуулиар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад, иргэд төрийн албан хаагчдад гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, залилан мэхлэх гэмт хэрэгтэй тэмцэх тухай хууль, хүүхэд хүмүүжлийн тухай хууль, архидан согтуурахтай тэмцэх тухай сэдвүүдээр тус тус сургалт орлоо.

Хууль сурталчлах өдөр арга хэмжээний хөтөлбөр

2025-03-26 204
Хууль сурталчлах өдөр арга хэмжээний хөтөлбөр

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ БУС ХОЁРДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДАЖ БАЙНА.

2025-02-14 241
Ээлжит бус хоёрдугаар хуралдаан 57%-тай хуралдаж байна. Хуралдаанаар: -Хөшигийн хөндий-Чойр-Замын-Үүд чиглэлийн тусгай зориулалтын авто замын газрыг Улсын тусгай хэрэгцээнд авах тухай асуудлаар хуралдаж байна.

Санал дэмжиж байна уу

санал өгсөн: 11
8 / 73%
3 / 27%