Баян сумын аварга шалгаруулах адуучин тэмцээн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Цант 1-р багийн "Хавцал"-д Баян сумын ИТХ, сумын адуучдын холбоо амжилттай зохион байгууллаа. Адуучин тэмцээн бол Монгол адуучдын дунд зохион байгуулагддаг уламжлалт ур чадварын тэмцээн юм. Энэ тэмцээнээр адуучдын ур чадвар, мэдлэг, уламжлалт өв соёлыг үнэлж, олон нийтэд сурталчлах зорилготой байдаг.
Нээлтийн үйл ажиллагаанд Баян сумын ИТХ-ын дарга А.Хатанбүүвэй, Цант багийн засаг дарга Ц.Батцэнгэл, Баян сумын адуучдын холбооны тэргүүн Ц.Батсүх, сумын адуучин залуус оролцлоо.
Аварга шалгаруулах адуучин тэмцээнд нийт 32 адуучин оролцлоо.
Сумын аварга адуучнаар:
Өгөөмөр 2 дугаар багийн адуучин Д.Мөнхбаатар
Дэд байранд Цант 1 дүгээр багийн адуучин С.Батбаатар
Гутгаар байранд Өгөөмөр 2 дугаар багийн адуучин Д.Сүхбат
Дөрөвдүгээр байранд Цавчир 3 дугаар багийн адуучин М.Пүрэвжаргал
Тавдугаар байранд Цавчир 3 дугаар багийн адуучин Л.Энхтүвшин нар тус тус шалгарлаа.