ТӨВ АЙМГИЙН БАЯН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН БАЯН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. /Монгол Улсын Үндсэн хуулиас/ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. /Монгол Улсын Үндсэн хуулиас/

Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал

2017-05-03

Сумын ИТХ  1992 онд 40 төлөөлөгчтэйгээр  байгуулагдсан байна. Энэ үеэс  эхлэн НӨУЁБ-ын үйл ажиллагааг хуулийн дагуу орон нутагтаа явуулж  ард иргэдийнхээ  эрх ашгийг  хамгаалан ажиллаж байна. 
1996-2008 оны хооронд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын  төлөөлөгчөөр 20 төлөөлөгч  сонгогдон, 7 тэргүүлэгчтэйгээр үйл ажиллагаагаа  явуулж байв. 
Орон  нутгийн  2008 оны сонгуулиар  хуульд зааснаар  сумын Иргэдийн  төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр  21 төлөөлөгч  сонгогдон, 7 тэргүүлэгч, дарга, нарийн бичгийн  даргатайгаар  ажиллаж байсан бол 2012 оны орон нутгийн сонгуулийн үеэр Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулинд өөрчлөлт орж 27 төлөөлөгчид сонгогдсоноос гадна   ИТХ-ын  дэргэд  ажлын   байнгын  3 хороо байгуулан ажиллуулж байна.Үүнд:
1.Өмч, төсөв санхүү ,  хууль эрх зүйн  бодлогын хороо
2.Үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ,байгаль орчин хөдөөгийн хөгжлийн  бодлогын хороо
3.Хүний хөгжил , нийгмийн бодлогын хороо
Ард иргэдийнхээ  аж амьдралыг  дээшлүүлэх  зорилгоор сумынхаа эдийн засаг  нийгмийг   эрхийн хугацаанд  хөгжүүлэх  бодлого, сумын эдийн засгийн үндэс болсон  Мал аж ахуй,  газар тариаланг  хөгжүүлэх,  байгаль орчныг хамгаалах цогц  бодлого, Хог хаягдлын дэд хөтөлбөр түүнийг хэрэгжүүлэх журам, Хог хаягдлыг цуглуулах тээвэрлэх журам, хог хаягдлын үнэ тогтоох, Бүх нийтээр дагаж мөрдөх журам, Байгалийн зарим төрлийн баялагийг ашигласны төлбөр хураамжийг шинэчлэн батлах  ИТХ-раа  хэлэлцэн баталж  мөрдөн ажиллаж байна.  
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний тэргүүлэгчдийн хуралдааны хэлэлцэх асуудлын болон үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн баталж  мөрдлөг болгон ажиллахаас гадна   нэгдсэн хуралдааныг жилд хоёроос доошгүй удаа  зохион байгуулдаг. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид нь сар бүр хуралдаж сум орны тулгамдсан асуудал, төсвийн байгууллагуудын ажил үйлчилгээ, төрийн албан хаагчдын ажил зэргийг хэлэлцэн шийдвэрлэж үүрэг даалгаврыг өгч ажиллаж байна.
НӨУЁБ-ын  анхан шатны  нэгж болох  багийн Иргэдийн Нийтийн  хурлуудыг байгуулан иргэд, сонгогчдын маань гүүр  болон ажиллаж байна. Багийн Иргэдийн Нийтийн хурлуудыг хуулийн дагуу улирал бүр хуралдаж, хуралдааны чөлөөт цагт Багийн Иргэдийн Нийтийн хурлын тэргүүлэгчдийн хуралдааныг зохион байгуулж багуудад хэсэгчилсэн хуралдааныг хийж ард иргэдийн санал гомдлыг авч шийдвэрлэн ажилладаг. 
Мөн ИТХ-ын дэргэдэх ажлын хороод өөрсдийн жилийн ажлын төлөвлөгөөний дагуу ажил үүрэг, хяналт шалгалтыг зохион байгуулан явуулж байна.

Санал дэмжиж байна уу

санал өгсөн: 7
5 / 71%
2 / 29%