ТӨВ АЙМГИЙН БАЯН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН БАЯН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. /Монгол Улсын Үндсэн хуулиас/ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. /Монгол Улсын Үндсэн хуулиас/

Фото мэдээ


нийт 121

"ТӨЛӨӨЛӨГЧИЙН ӨДӨР"

2025-11-03 4
ТӨЛӨӨЛӨГЧИЙН ӨДӨР

Эрхэм хүндэт Баян сумын иргэн танд

2025-10-27 2
Эрхэм хүндэт Баян сумын иргэн танд Орон нутгийн хөгжлийн төлөө таны санал, оролцоо чухал билээ. Иймд “ТӨЛӨӨЛӨГЧИЙН ӨДӨР” арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.

“ТӨЛӨӨЛӨГЧИЙН ӨДӨР” арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.

2025-10-27 3
“ТӨЛӨӨЛӨГЧИЙН ӨДӨР” арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.

2025 оны 10 дугаар сарын 24-ны өдөр ИТХ-ын Төлөөлөгчид чадвахжуулах сургалтанд хамрагдав

2025-10-24 1
2025 оны 10 дугаар сарын 24-ны өдөр ИТХ-ын Төлөөлөгчдийг чадвахжуулах сургалтанд хамрагдав

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ШИНЭ LAND CRUISER 78 АВТОМАШИНТАЙ БОЛЛОО.

2025-10-20 13
УИХ-ын гишүүн Ц.Туваан, С.Эрдэнэболд, Д.Батбаяр болон Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Номин-Эрдэнэ, сумын ИТХ-ын дарга А.Хатанбүүвэй нар сумын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж сумын эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай байсан автомашиныг Дэлхийн банкны санхүүжилттэй төслийн хүрээнд шийдвэрлэж Toyota Land cruiser 78 авто машиныг өнөөдөр хүлээлгэн өглөө. Шинэ автомашин нь шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон бөгөөд алслагдсан баг, айл өрхөд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Хуучин түргэн тусламжийн авто машин эвдрэл гэмтэл ихтэй, алсын дуудлаганд явахад хүндрэлтэй байсан асуудлыг шийдвэрлэж өгсөн УИХ-ын гишүүн Цэвэгдоржийн Туваан, Сүхбаатарын Эрдэнэболд , Далайн Батбаяр , Төв Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Номин-Эрдэнэ, Баян сумын ИТХ-ын дарга А.Хатанбүүвэй нарт талархал илэрхийлье.

СОЁЛЫН ТӨВИЙН ДЭРГЭДЭХ ДУУНЫ ДУГУЙЛАН ШИНЭ ЭЛСЭЛТЭЭ АВЧ ЭХЛЭЛЭЭ.

2025-10-06 8
Эрхэм хүүхэд багачууд та бүхнийг үндэсний өв соёлоороо суралцах, эх оронч соёлтой иргэн болоход чухал ач холбогдолтой дууны дугуйланд суралцахыг урьж байна. ДУУ ДУУЛАХЫН ДАВУУ ТАЛ: -Зөв амьсгаатай болох -Уушги тэлэх -Үг хэллэг зөв тод болох -Сонсгол сайжрах -Хоолойн эрүүл ахуйг сахих -Стресс бухимдлаас ангид байх -Багаар ажиллах чадвартай болох зэрэг эерэг нөлөө үзүүлнэ. БҮРТГЭЛ: 2025.10.06-ны өдөр явагдана. 94117203, 89079010 утасны дугаараар болон Соёлын төвд бүртгэнэ. ХИЧЭЭЛ: 2025.10.09-нөөс эхэлнэ. /7 хоног бүрийн Пүрэв гарагт 11:00, 14:00 цагуудад хичээллэнэ/ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ

“АХМАДЫН БАЯР-2025” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО.

2025-10-04 10
Монгол Улсад Ахмадын байгууллага үүсэж хөгжсөний 94 жилийн ой, Олон улсын ахмадын баяр, Монгол Улс ахмадын баярыг тэмдэглэн өнгөрүүлж буй 35 дахь өдрийг тохиолдуулан “Ахмадын баяр-2025” арга хэмжээг зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд Баян сумын ИТХ-ын дарга А.Хатанбүүвэй, сумын ахмадын хорооны дарга Н.Ундрахчимэг, сумын ахмадын хорооны дарга асан Л.Батсуурь нар оролцлоо. Ахмадуудын дунд бүжгийн тэмцээн, Монгол ардын харилцаа дууг хэн сайн дуулах вэ? дууны тэмцээн зохион байгуулагдлаа. Орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд өөрийн залуу нас, халуун сэтгэлээ зориулан, нийгмийн бүхий л салбарт хөдөлмөрлөж, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхныг бүтээлцэж ирсэн үе үеийн ахмад буурлуудыг хүлээн авч нэгэн өдрийг өнгөрүүллээ.

Уусан бол бүү жолоод

2025-10-01 18
Иргэн та тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохдоо: 📌"Замын хөдөлгөөний дүрэм”-ийг баримтлах, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохгүй байх; 📌Биеэ авч явах чадваргүй найз нөхөд, танил хэн нэгнийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг зөвлөж байна. #Уусан_бол_бүү_жолоод❗❗

БАЯНГИЙН АЛТАН НАМАР ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЭНЭ ДОЛОО ХОНОГТ БОЛНО.

2025-10-01 12
Үйлдвэрлэгч аж ахуй нэгж байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг сурталчлах, худалдаалах үзэсгэлэн худалдааны арга хэмжээг 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр сумын соёлын төвд 10:00 цагт зохион байгуулна. Үзэсгэлэн худалдаанд иргэн, аж ахуйн нэгж байгууллага, малчид ямар ч төрлөөр оролцож болно. Алтан намар үзэсгэлэн худалдааны арга хэмжээг сумандаа дөрөв дэхь жилдээ зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

"БАЯН СУМЫН АХМАДЫН БАЯР"-ЫН АРГА ХЭМЖЭЭ

2025-10-01 7
2025 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 11:00 цагт сумын соёлын төвд болно. Ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан, Улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө залуу нас, халуун сэтгэлээ зориулан уйгагүй хөдөлмөрлөж, шаргуу зүтгэсэн үе үеийн буянт буурлууд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДОЛООДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДАЖ БАЙНА.

2025-09-29 42
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын долоодугаар хуралдаан 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 66.6%-тай хуралдаж байна. Хуралдаанаар: -2025 оны нийгмийн хариуцлагын гэрээгээр хийгдсэн ажлын мэдээлэл -Хүний эрхийг хангах салбар хорооны төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэх тухай -Өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын мэдээлэл -2025 оны төсөвт тодотгол хийх тухай -Татварын орлого бүрдүүлэлтийн тухай -Байгаль хамгаалах сангийн эх үүсвэр батлах тухай /нэмэлт/ -Хөрөнгө шийдвэрлэх тухай /нэмэлт/ -ИТХ-ын зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай асуудлаар тус тус хуралдаж байна.

БАЯН СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ОЙН НЭЭЛТ БОЛЛОО

2025-09-26 37
Баян сумын Эрүүл мэндийн төв үүсэж хөгжсөний 100 жилийн ойн нээлтийн арга хэмжээ боллоо. Нээлтийн арга хэмжээнд Баян сумын ИТХ-ын дарга А.Хатанбүүвэй эрүүл мэндийн салбарын үе үеийн эмч нар, ажилтнууд, удирдлагууд, ахмад буурлууд болон залуу үеийн төлөөлөл оролцож, салбарын түүхэн хөгжил, оруулсан хувь нэмрийг эргэн дурсав. Түүнчлэн энэ үеэр эрүүл мэндийн салбарын түүхийг бүтээлцэж салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан шилдэг ажилтнуудыг шагнаж урамшууллаа.

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛДААН ХУРАЛДЛАА.

2025-09-01 67
Ээлжит бус хуралдаан 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 61.9%-тай Баян сумын Эрүүл мэндийн төвийн 100 жилийн ой тэмдэглэх товыг тогтоох тухай асуудлаар хуралдлаа.

✅Зарлал✅

2025-08-04 54
Баян сумын аварга шалгаруулах АДУУЧИН тэмцээн 2025 оны 8-р сарын 4-ний өдөр Баян сум Цант 1-р багийн ХАВЦАЛ-д болно.

СУМЫН АВАРГА АДУУЧНААР ӨГӨӨМӨР 2-Р БАГИЙН АДУУЧИН ДАВААСҮРЭНГИЙН МӨНХБААТАР ТОДОРЛОО.

2025-08-04 55
Баян сумын аварга шалгаруулах адуучин тэмцээн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Цант 1-р багийн "Хавцал"-д Баян сумын ИТХ, сумын адуучдын холбоо амжилттай зохион байгууллаа. Адуучин тэмцээн бол Монгол адуучдын дунд зохион байгуулагддаг уламжлалт ур чадварын тэмцээн юм. Энэ тэмцээнээр адуучдын ур чадвар, мэдлэг, уламжлалт өв соёлыг үнэлж, олон нийтэд сурталчлах зорилготой байдаг. Нээлтийн үйл ажиллагаанд Баян сумын ИТХ-ын дарга А.Хатанбүүвэй, Цант багийн засаг дарга Ц.Батцэнгэл, Баян сумын адуучдын холбооны тэргүүн Ц.Батсүх, сумын адуучин залуус оролцлоо. Аварга шалгаруулах адуучин тэмцээнд нийт 32 адуучин оролцлоо. Сумын аварга адуучнаар: Өгөөмөр 2 дугаар багийн адуучин Д.Мөнхбаатар Дэд байранд Цант 1 дүгээр багийн адуучин С.Батбаатар Гутгаар байранд Өгөөмөр 2 дугаар багийн адуучин Д.Сүхбат Дөрөвдүгээр байранд Цавчир 3 дугаар багийн адуучин М.Пүрэвжаргал Тавдугаар байранд Цавчир 3 дугаар багийн адуучин Л.Энхтүвшин нар тус тус шалгарлаа.

"Иргэдийн марафон-2025" гүйлтийн тэмцээний удирдамж нэгдсэн арга хэмжээний хөтөлбөр

2025-06-25 164
Иргэдийн марафон-2025 гүйлтийн тэмцээнийг 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Зуунмод сум, Мөнх-Алдарын талбай дээр зохион байгуулагдан.

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛДААН ХУРАЛДАЖ БАЙНА.

2025-06-12 80
Ээлжит бус хуралдаан 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 52.3% ирцтэй хуралдаж байна. Хуралдаанаар: -Сумын 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол хийх тухай -Хүүхдийн төлөө зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай -Хог хаягдлын менежментийн төлөвлөгөөг батлах тухай /өмнөх хурал/ -ЗДТГ-ын үйл ажиллагааны мэдээлэл /өмнөх хурал/ -ИТХ-ын дэргэдэх хороодыг шинэчлэн байгуулах тухай тус тус хуралдаж байна. ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ ТАВДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДАЖ БАЙНА.

2025-05-12 78
Ээлжит тавдугаар хуралдаан 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 100%-ийн ирцтэй хуралдаж байна. Хуралдаанаар: -Сумын 2024 оны төсвийн гүйцэтгэл батламжлах тухай -Төсвийн гүйцэтгэл /хүлээгдэж буй гүйцэтгэлээр/ -Сумын 2025 оны худалдан авах ажиллагааны явцын мэдээлэл -Төсөвт байгууллагуудын үйл ажиллагааны мэдээлэл -Хамар-Усан дахь тариалангийн 1500 га газрын олголт, түүнд хяналт тавьсан тухай мэдээлэл -Хог хаягдлын менежментийн төлөвлөгөө батлах тухай асуудлаар тус тус хуралдаж байна. ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"ХУУЛИА ДЭЭДЭЛЬЕ" ТЭМЦЭЭНД БАЯН СУМЫН СУРАГЧИД ДЭД БАЙРАНД ОРЛОО.

2025-04-22 201
Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 18 дахь жилдээ “Хуулиа дээдэлье” тэмцээнийг Төв аймгийн ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулж байна. Аймгийн аварга шалгаруулах энэ удаагийн тэмцээнийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулийг орон нутгийн иргэд, хүүхэд залуучуудад сурталчлах, өсвөр үе хүүхэд залуучуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үзлийг төлөвшүүлэх, хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдэж буй гэмт хэрэг, зөрчил, үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тэмцээн 4 бүсэд хуваагдан зохион байгуулагдлаа. Баян сумын ЕБС-ийн сурагчид Эрдэнэ суманд "ХУУЛИА ДЭЭДЭЛЬЕ" тэмцээнд амжилттай оролцож дэд байранд орлоо.

Санал дэмжиж байна уу

санал өгсөн: 11
8 / 73%
3 / 27%