ТӨВ АЙМГИЙН БАЯН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН БАЯН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. /Монгол Улсын Үндсэн хуулиас/ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. /Монгол Улсын Үндсэн хуулиас/

Фото мэдээ


нийт 136

“ЗАЛУУЧУУДЫН МАНЛАЙЛАЛ – ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ” УРИАНЫ ЖИЛИЙН НЭЭЛТ

2024-04-01 343
“Залуучуудын манлайлал – Гэр бүлийн хөгжлийг дэмжих урианы жилийн нээлт, Түүхт ой-бүтээн байгуулалтын урианы жилийн хаалтын үйл ажиллагааны арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд Баян сумын ИТХ-ын дарга Л.Батсуурь, Засаг дарга М.Мөнх-Эрдэнэ, Засаг даргын Тамгын газрын дарга, байгууллагын удирдлагууд, төрийн албан хаагчид оролцлоо. Мөн 2023 оны Түүхт ой-бүтээн байгуулалтыг дэмжих урианы жилд амжилттай ажилласан, үйл ажиллагааны үр дүнгээрээ тэргүүлсэн байгууллага хамт олныг шалгарууллаа. Хурандаа Ц.Мэндсайхан даргатай ШШГЕГ-ийн харьяа нээлттэй хаалттай хорих 415-р анги, Г.Батсайхан захиралтай Ерөнхий боловсролын сургууль, Б.Гантуяа даргатай Соёлын төвийн хамт олон шалгарлаа.
khural.mn

3-р сарын хийж гүйцэтгэсэн ажлын мэдээ

2024-03-29 340
3-р сарын хийж гүйцэтгэсэн ажлын мэдээ

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ АРВАНЗУРГААДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДАЖ БАЙНА.

2024-03-27 402
2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр сумын Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит арванзургаадугаар хуралдаан хуралдаж байна.

Баян сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл хуралдлаа

2024-03-26 306
Хурлаар дараах асуудлыг хэлэлцсэн. 1. Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах. 2. Баян сумын цагдаагийн хэсгийн танилцуулга. Сумын хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, гарч байгаа гэмт хэргийн тоог бууруулах, холбогдох хууль тогтоомж, шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллах талаар хэлэлцсэн.

"ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ" НЭГ САРЫН АЯНД БАЯН СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА НЭГДЭЖ БАЙНА.

2024-03-20 375
Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр ХНХЯ, ГХУСАЗЗ-тай хамтран Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан 2024.03.01-2024.04.01-ний өдрийг хүртэл үндэсний хэмжээний “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” нэг сарын аянд ИТХ-ын ажлын алба нэгдэж байна.

ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗРЫН УДИРДЛАГА, ХЯНАЛТ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН Б.БАЯРСАЙХАНААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ БАЯН СУМАНД АЖИЛЛАЛАА.

2024-03-20 362
Аймгийн Засаг даргын 2024 оны А/164 дугаар захирамжийн дагуу "Өмч эзэмшүүлэх гэрээ"-г ИТХ-ын нарийн бичгийн даргатай байгууллаа.

МОНГОЛ УЛСЫН 10 УДААГИЙН ШИЛДЭГ АЙМАГ

2024-03-20 314
Төв сайхан нутгийнхаа төгөлдөр алдрыг өргөж, Монгол улсын Шилдэг аймгаар 10 удаа шалгарахад үнэтэй хувь нэмэр оруулсан Баян сумын нийт төрийн албан хаагчид, аж ахуйн нэгж байгууллагууд,иргэд хөдөлмөрчдөд Шилдэг аймаг 10” цом, Батламж, Баян сумын Юлхорсүрэн хайрханы уран зургийн хамт дурсгал болголоо.

СЭГ ЗЭМ УСТГАЛЫН ТҮР ЦЭГИЙН БАЙРШИЛ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

2024-03-18 360
Малчид та бүхэн өөрсдийн өвөлжөө хаваржаанд болон ойролцоо бэлчээрт байгаа сэг зэмийг цуглуулан өөрт ойрхон устгалын цэгт тээвэрлэж хаяна уу. Ил задгай зориулалтын бус газар хаяхгүй байх тал дээр онцгой анхаарна уу!

БАЯН СУМЫН 2 ӨРХ ТАВАН ХАНАТАЙ ӨРГӨӨ ЦАГААН ГЭРТЭЙ БОЛЛОО.

2024-03-15 313
Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар “Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Залуучуудын манлайлал - Гэр бүлийн хөгжлийг дэмжих” урианы жилийн хүрээнд хэрэгжиж байгаа “Гэр” төсөлд хамрагдсан 27 сумын 60 өрхөд таван ханатай өргөө цагаан гэрийн “Батламж”-ийг гардуулан өгсөн бөгөөд Баян сумаас 2 өрх өргөө цагаан гэрийн батламжаа гардан авлаа

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА.

2024-03-12 328
Хуралдаанаар хэлэлцэх асуудал: 1. ИТХ-ын 2024 оны хэлэлцэх асуудлын төлөвлөгөө батлах тухай 2. Бусад асуудлаар хуралдав.

МАЛЧДАДАА ТУСАЛЪЯ АЯН ӨРНҮҮЛЖ ЭХЛЭЛЭЭ.

2024-03-11 396
2024 оны 02-р сарын 19-нөөс 2024 оны 03-р сарын 19-нийг хүртэл аян үргэлжилнэ.

МАНЛАЙЛАГЧ-100 ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2024-03-07 397
Төв аймгийн Баян сумын түүхт 100 жилийн ойг угтсан эмэгтэйчүүдийн дуу хоолойг сонсох, ярилцах, сургалт мэдээлэл өгөх зорилготой манлайлагч-100 эмэгтэйчүүдийн зөвлөгөөн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулагдлаа.

БАЯН СУМЫН 100 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН УЛС, АЙМГИЙН ЦОЛТОЙ 128 БӨХИЙН БАРИЛДААН БОЛЛОО.

2024-03-04 316
2024 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Монгол бөхийн өргөөнд Баян сумын 100 жилийн ойд зориулсан барилдаанд Улс, аймгийн цолтой 128 бөх уран мэхийг уралдуулан барилдав. Хүчит бөхийн барилдааныг Төв аймгийн залуучуудын холбооны дэд тэргүүн, Төв аймгийн Дүнжингарав бөхийн дэвжээний гүйцэтгэх захирал, Төв аймгийн Баян сумын Засаг дарга М.Мөнх-Эрдэнэ нээж үг хэлсэн юм. Энэхүү барилдаанд МУ-ын заан Б.Бат-Өлзий түрүүлж, МУ-ын арслан Р.Пүрэвдагва үзүүрлэж, МУ-ын начин Д.Хүдэрбулга, Аймгийн арслан Н.Дашдаваа нар их шөвөгт шалгарлаа. Хүчит 128 бөхийн барилдааны дунд шөвөгт МУ-ын өсөх идэр начин Э.Даш, МУ-ын начин Б.Түвшинтөгс, Аймгийн арслан И.Мандах, Аймгийн заан Б.Даваадалай нар шалгарлаа.

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛДААН ХУРАЛДАЖ БАЙНА.

2024-02-28 321
2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр сумын Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус хуралдаан хуралдаж байна. Хуралдаанаар хэлэлцэх асуудал: -Сонгуулийн хэсэг байгуулах тухай -ИТХ-ын зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай -ИТХ-ын хороодыг шинэчлэн байгуулах тухай -Бусад асуудлаар хуралдаж байна.
khural.mn

БАЯН СУМЫН ИТХ, АЖЛЫН АЛБАНААС 2-Р САРЫН ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН МЭДЭЭ

2024-02-28 309
БАЯН СУМЫН ИТХ, АЖЛЫН АЛБАНААС 2-Р САРЫН ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН МЭДЭЭ

ЗАМ ГАРГАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2024-02-20 319
“Малчдадаа тусалъя аян” сумын хэмжээнд өрнүүлж эхэлсэн бөгөөд тус аянд Д.Эрдэнэбаяр захиралтай “Ундарга интернешнл” ХХК-ны хамт олон нэгдэн Баян суманд 2024 оны 2 дугаар сарын 17-аас 18-нд шилжих шөнийн цасан шуурганаар зам нь хаагдсан малчдадаа цас зүсэж зам гаргах ажлыг зохион байгууллаа.
khural.mn

БАЯН СУМЫН ИТХ, АЖЛЫН АЛБАНААС 1-Р САРЫН ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН МЭДЭЭ

2024-01-29 289
БАЯН СУМЫН ИТХ, АЖЛЫН АЛБАНААС 1-Р САРЫН ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН МЭДЭЭ

СУМЫН НУТАГ ДЭВСГЭРТ СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ЦЭГ САЛБАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ, ШАЛГАЛТ /АТТЕСТАТЧИЛАЛ/ ЗОХИОН БАЙГУУЛЖ, ҮНЭЛЭЛТ ДҮГНЭЛТ ХИЙЖ АЖИЛЛАЛАА.

2024-01-18 289
Аймгийн Засаг даргын 2024 оны 01 сарын 09-ны өдрийн А/11-р захирамжийн дагуу "Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай", Зөвшөөрлийн тухай хууль 2023 онд шинэчлэгдэн батлагдаж тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан сумын нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэг салбарын үйл ажиллагаанд хяналт, шалгалт /аттестатчилал/-ыг ажлын хэсэг зохион байгуулж, үнэлэлт дүгнэлт хийж ажиллалаа. Үүнд 2024 оны 01-р сарын 15-16 ны өдрүүдэд нийт 10 дэлгүүр, 1 ресторанд хяналт шалгалт хийж ажиллав.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2024-01-12 321
Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 32 жил, Төв аймгийн Баян сум үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг угтан зохион байгуулж буй Төрийн албан хаагчийн нэгдсэн зөвлөгөөн өнөөдөр зохион байгуулагдлаа. Зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагаанд Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөлийн дарга, Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбат, Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Мөнхгэрэл, Баян сумын ИТХ-ын дарга Л.Батсуурь, Баян сумын Засаг дарга М.Мөнх-Эрдэнэ нар болон Баян сумын төрийн албан хаагчид оролцлоо.

Санал дэмжиж байна уу

санал өгсөн: 11
8 / 73%
3 / 27%