ТӨВ АЙМГИЙН БАЯН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН БАЯН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. /Монгол Улсын Үндсэн хуулиас/ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. /Монгол Улсын Үндсэн хуулиас/

БАЯН СУМЫН 100 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН УЛС, АЙМГИЙН ЦОЛТОЙ 128 БӨХИЙН БАРИЛДААН БОЛЛОО.

2024-03-04

2024 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Монгол бөхийн өргөөнд Баян сумын 100 жилийн ойд зориулсан барилдаанд Улс, аймгийн цолтой 128 бөх уран мэхийг уралдуулан барилдав. Хүчит бөхийн барилдааныг Төв аймгийн залуучуудын холбооны дэд тэргүүн, Төв аймгийн Дүнжингарав бөхийн дэвжээний гүйцэтгэх захирал, Төв аймгийн Баян сумын Засаг дарга М.Мөнх-Эрдэнэ нээж үг хэлсэн юм. 

Энэхүү барилдаанд МУ-ын заан Б.Бат-Өлзий түрүүлж, МУ-ын арслан Р.Пүрэвдагва үзүүрлэж, МУ-ын начин Д.Хүдэрбулга, Аймгийн арслан Н.Дашдаваа нар их шөвөгт шалгарлаа.  

Хүчит 128 бөхийн барилдааны дунд шөвөгт МУ-ын өсөх идэр начин Э.Даш, МУ-ын начин Б.Түвшинтөгс, Аймгийн арслан И.Мандах, Аймгийн заан Б.Даваадалай нар шалгарлаа.

Санал дэмжиж байна уу

санал өгсөн: 7
5 / 71%
2 / 29%