ТӨВ АЙМГИЙН БАЯН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН БАЯН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. /Монгол Улсын Үндсэн хуулиас/ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. /Монгол Улсын Үндсэн хуулиас/

Фото мэдээ


нийт 136

СУМЫН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ ХУРАЛДЛАА.

2026-05-27 29
Сумын ИТХ-ын Зөвлөлийн хурал өчигдөр буюу 2026 оны 05 дугаар 27-ны өдөр 57.1%-ийн ирцтэй хуралдлаа. Хуралдаанаар: -Сумын 2025 төсвийн гүйцэтгэл батламжлах тухай -Төсвийн орлогын гүйцэтгэл /2 дугаар улирал/ -Байгаль орчны нөхөн сэргээлт, бэлчээр хамгаалалтын мэдээлэл -Эмийн эргэлтийн сангийн мэдээлэл --Хоршоо хөгжүүлэх сангийн мэдээлэл Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай Сумын худалдан авах ажиллагааны явцын мэдээлэл зэрэг асуудлуудыг Хурлын Хуралдаанд шилжүүлэв. Сумын ИТХ-ын ээлжит 11-р хуралдааныг 2026 оны 06-р сарын 12-ны Баасан гарагт Иргэний танхимд хуралдуулахаар захирамжиллаа.

"АЮУЛГҮЙ СУМ-ХАМТДАА БҮТЭЭЕ" ӨДӨРЛӨГ БАЯН СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.

2026-05-12 16
"Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийг сурталчлан таниулах, хариуцсан нутаг дэвсгэрт бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн тоог бууруулах, дахин үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх, хууль сахиулах байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдтэй хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Баян суманд "Аюулгүй сум-Хамтдаа бүтээе" өдөрлөг зохион байгуулагдав. Өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд, Аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Баянмөнх, Баян сумын ИТХ-ын дарга А.Хатанбүүвэй, Засаг дарга Ц.Гантөмөр, Баян, Баянцагаан, Сэргэлэн, Баянжаргалан, Алтанбулаг, Баян-Өнжүүл сумдын ГХУСАЗСЗ-ийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүд болон Хамтарсан багийн гишүүд оролцлоо.

ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ, НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛЛОО.

2026-04-22 16
Төв аймаг дахь шүүхийн Тамгын газраас Баян суманд 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хууль сурталчлах, нээлттэй өдөрлөг зохион байгуулагдлаа. Нээлтийн арга хэмжээнд Баян сумын Засаг дарга Ц.Гантөмөр, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Түвшинтөгс болон ажлын хэсгийн бүрэлдэхүүн оролцлоо. Өдөрлөгөөр: -Архины албадан эмчилгээнд хамруулах тухай -Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих -Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууь зөрчих -Төрийн байгууллагад өргөдөл, гомдол гаргах шүүхэд нэхэмжлэл гаргах тухай -Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэглээ -Үе тэнгийн дээрэлхэлт -Эвлэрүүлэн зуучлалын тухай -Эвлэрүүлэн зуучлалын өргөдөл, шүүхэд нэхэмжлэл хүлээн авах ажиллагааны талаар сургалт, мэдээлэл мөн зөвлөгөө өглөө.

СУМЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА.

2026-04-01 17
Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Төлөвлөгөөнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон талт арга хэмжээг хэрэгжүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг нэмэгдүүлэх, байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг зорилтуудыг тусгасан байна. Мөн тус хурлын үеэр Цагдаагийн хэсгээс цаг үеийн нөхцөл байдал, бүртгэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл хийж, цаашид анхаарах асуудлууд, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөмж өглөө.

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ЭЭЛЖИТ АРАВДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДАВ.

2026-03-12 21
2026 оны 03 дугаар 12-ны өдөр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын аравдугаар хуралдаан иргэний танхимд хуралдлаа. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэв. -Сумын төсвийн орлогын гүйцэтгэл /хүлээгдэж буй гүйцэтгэлээр/ -Сумын 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол хийх тухай -Сумын 2026 оны төсвийн хавсралтыг задлах тухай -ИТХ-ын хороодыг шинэчлэн батлах тухай тус тус хэлэлцэв.

СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА 2026 ОНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ БАТАЛЛАА

2026-02-09 209
ИТХ-ын Ажлын албаны гүйцэтгэлийн төлөвлөгөө болон төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд сумын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурлаа.

ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНД БАЯН СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ХАМТ ОЛОН НЭГДЛЭЭ.

2025-12-03 138
📍 Жендэрт суурилсан хүчирхийллийн (ЖСХ) эсрэг 16 хоногийн аян нь 1991 оноос эхлэн жил бүр 11 сарын 25-аас (Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох өдөр) 12 сарын 10 (Хүний эрхийн өдөр) хооронд жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, ЖСХ болон охид эмэгтэйчүүдийн эсрэг хортой үйлдлүүдийг таслан зогсооход олон нийтийг татан оролцуулах зорилгоор зохион байгуулдаг олон улсын аян юм. 📍 Энэхүү аяныг Монгол улсад анх 1997 онд Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв (ХЭҮТ)-ийн санаачлан зохион байгуулж эхэлсэн. 📍 Энэ жилийн хүрээнд "Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд нэгдэцгээе”уриан дор Дэлхий нийтээр нэгдэж байна.

ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯН ЭХЭЛЛЭЭ.

2025-12-01 133
📍 Жендэрт суурилсан хүчирхийллийн (ЖСХ) эсрэг 16 хоногийн аян нь 1991 оноос эхлэн жил бүр 11 сарын 25-аас (Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох өдөр) 12 сарын 10 (Хүний эрхийн өдөр) хооронд жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, ЖСХ болон охид эмэгтэйчүүдийн эсрэг хортой үйлдлүүдийг таслан зогсооход олон нийтийг татан оролцуулах зорилгоор зохион байгуулдаг олон улсын аян юм. 📍 Энэхүү аяныг Монгол улсад анх 1997 онд Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв (ХЭҮТ)-ийн санаачлан зохион байгуулж эхэлсэн. 📍 Энэ жилийн хүрээнд "Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд нэгдэцгээе”уриан дор Дэлхий нийтээр нэгдэж байна.

ЦАВЧИР 3-Р БАГТ АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАЛАА.

2025-11-28 146
Сумын ИТХ-ын дарга А.Хатанбүүвэйгээр ахлуулсан ажлын хэсэг Цавчир 3-р багаар тойрч ажиллалаа. Тус ажлын хэсэгт Цавчир 3-р багаас сонгогдсон ИТХ-ын Төлөөлөгч Ү.Батэрдэнэ, О.Оюунсүрэн, Х.Нямаахүү, Б.Одончимэг, Ц.Гантөмөр, А.Энхтөр, С.Энх-Амгалан, багийн эмч Г.Цэндсүрэн нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан тогтоол шийдвэр, өвөлжилтийн бэлтгэл ажил, малын тоо толгойн албан татварын тухай хууль, нийгмийн даатгалын тухай хууль, Газрын тухай хууль, хүүхдийн эрх зэрэг асуудлуудад мэдээлэл хүргэж ажилласан.

ӨГӨӨМӨР 2-Р БАГТ АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАЛАА.

2025-11-25 148
Сумын ИТХ-ын дарга А.Хатанбүүвэйгээр ахлуулсан ажлын хэсэг Өгөөмөр 2-р багаар тойрч ажиллалаа. Тус ажлын хэсэгт Өгөөмөр 2-р багаас сонгогдсон ИТХ-ын Төлөөлөгч А.Нямсүрэн, ГДолгорлхам, Хүүхэд гэр бүлийн нийгмийн ажилтан Д.Отгонтөгс, багийн эмч Г.Цэндсүрэн нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан тогтоол шийдвэр, өвөлжилтийн бэлтгэл ажил, малын тоо толгойн албан татварын тухай хууль, нийгмийн даатгалын тухай хууль, Газрын тухай хууль, хүүхдийн эрх зэрэг асуудлуудад мэдээлэл хүргэж ажилласан.

ЦАНТ 1 ДҮГЭЭР БАГТ АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАЛАА.

2025-11-20 139
Сумын ИТХ-ын дарга А.Хатанбүүвэйгээр ахлуулсан ажлын хэсэг Цант 1 дүгээр багаар тойрч ажиллалаа. Тус ажлын хэсэгт Цант 1-р багаас сонгогдсон ИТХ-ын Төлөөлөгч Ц.Батцэнгэл, А.Отгонбаяр, Ш.Бат-Эрдэнэ, Д.Лхагвасүрэн, Татварын Улсын байцаагч А.Энхтуул, нийгмийн даатгалын байцаагч Г.Номин-Эрдэнэ, багийн эмч н.Ууганчимэг нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан тогтоол шийдвэр, өвөлжилтийн бэлтгэл ажил, малын тоо толгойн албан татварын тухай хууль, нийгмийн даатгалын тухай хууль, малчдыг сайн дурын даатгал төлөх, тэтгэвэр тэтгэмжийн зөвлөгөө өгөх, Газрын тухай хууль, иргэн өвөлжөө, хаваржааны газартай эсэх, иргэнд 1 удаа үнэ төлбөргүй газар улсаас олгох зэрэг асуудлуудад мэдээлэл хүргэж ажилласан.

🔆ТӨЛӨӨЛӨГЧИЙН ӨДӨР-2025 АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2025-11-04 230
ИТХ-ын Төлөөлөгчдийн нийгмийн идэвхи оролцоо, үйл ажиллагааны цар хүрээг өргөтгөх, Төлөөлөгчдийн үйл ажиллагааг сурталчлах, иргэдийг татан оролцуулах зорилготой "Төлөөлөгчдийн өдөр-2025" арга хэмжээ зохион байгуулагдлаа. Нээлтийн үйл ажиллагаанд ИТХ-ын дарга А.Хатанбүүвэй, Засаг дарга Ц.Гантөмөр, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогч Ц.Номин-Эрдэнэ, ИТХ-ын төлөөлөгч, албан хаагч, иргэд оролцлоо.

"ТӨЛӨӨЛӨГЧИЙН ӨДӨР-2025" ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО.

2025-11-03 146
"Төлөөлөгчдийн өдөр-2025" волейболын тэмцээн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр соёлын төвд зохион байгуулагдлаа. Нээлтийн үйл ажиллагаанд ИТХ-ын дарга А.Хатанбүүвэй, Засаг дарга Ц.Гантөмөр, ИТХ-ын төлөөлөгч, ЗДТГ-ын албан хаагч нар оролцлоо. Уг тэмцээнд 4 багийн 20 гаруй тамирчид хурд хүчээ сорин өрсөлдөж тэргүүн байранд Б.Ууганбаатар ахлагчтай ЗДТГ-ын баг, дэд байранд Ү.Бат-Эрдэнэ ахлагчтай ИТХ-ын төлөөлөгчдийн баг, гутгаар байранд Ц.Батцэнгэл ахлагчтай ИТХ-ын төлөөлөгчдийн баг тус тус шалгарлаа.

"ТӨЛӨӨЛӨГЧИЙН ӨДӨР"

2025-11-03 205
ТӨЛӨӨЛӨГЧИЙН ӨДӨР

Эрхэм хүндэт Баян сумын иргэн танд

2025-10-27 109
Эрхэм хүндэт Баян сумын иргэн танд Орон нутгийн хөгжлийн төлөө таны санал, оролцоо чухал билээ. Иймд “ТӨЛӨӨЛӨГЧИЙН ӨДӨР” арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.

“ТӨЛӨӨЛӨГЧИЙН ӨДӨР” арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.

2025-10-27 106
“ТӨЛӨӨЛӨГЧИЙН ӨДӨР” арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.

2025 оны 10 дугаар сарын 24-ны өдөр ИТХ-ын Төлөөлөгчид чадвахжуулах сургалтанд хамрагдав

2025-10-24 107
2025 оны 10 дугаар сарын 24-ны өдөр ИТХ-ын Төлөөлөгчдийг чадвахжуулах сургалтанд хамрагдав

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ШИНЭ LAND CRUISER 78 АВТОМАШИНТАЙ БОЛЛОО.

2025-10-20 189
УИХ-ын гишүүн Ц.Туваан, С.Эрдэнэболд, Д.Батбаяр болон Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Номин-Эрдэнэ, сумын ИТХ-ын дарга А.Хатанбүүвэй нар сумын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж сумын эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай байсан автомашиныг Дэлхийн банкны санхүүжилттэй төслийн хүрээнд шийдвэрлэж Toyota Land cruiser 78 авто машиныг өнөөдөр хүлээлгэн өглөө. Шинэ автомашин нь шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон бөгөөд алслагдсан баг, айл өрхөд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Хуучин түргэн тусламжийн авто машин эвдрэл гэмтэл ихтэй, алсын дуудлаганд явахад хүндрэлтэй байсан асуудлыг шийдвэрлэж өгсөн УИХ-ын гишүүн Цэвэгдоржийн Туваан, Сүхбаатарын Эрдэнэболд , Далайн Батбаяр , Төв Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Номин-Эрдэнэ, Баян сумын ИТХ-ын дарга А.Хатанбүүвэй нарт талархал илэрхийлье.

СОЁЛЫН ТӨВИЙН ДЭРГЭДЭХ ДУУНЫ ДУГУЙЛАН ШИНЭ ЭЛСЭЛТЭЭ АВЧ ЭХЛЭЛЭЭ.

2025-10-06 133
Эрхэм хүүхэд багачууд та бүхнийг үндэсний өв соёлоороо суралцах, эх оронч соёлтой иргэн болоход чухал ач холбогдолтой дууны дугуйланд суралцахыг урьж байна. ДУУ ДУУЛАХЫН ДАВУУ ТАЛ: -Зөв амьсгаатай болох -Уушги тэлэх -Үг хэллэг зөв тод болох -Сонсгол сайжрах -Хоолойн эрүүл ахуйг сахих -Стресс бухимдлаас ангид байх -Багаар ажиллах чадвартай болох зэрэг эерэг нөлөө үзүүлнэ. БҮРТГЭЛ: 2025.10.06-ны өдөр явагдана. 94117203, 89079010 утасны дугаараар болон Соёлын төвд бүртгэнэ. ХИЧЭЭЛ: 2025.10.09-нөөс эхэлнэ. /7 хоног бүрийн Пүрэв гарагт 11:00, 14:00 цагуудад хичээллэнэ/ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ

“АХМАДЫН БАЯР-2025” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО.

2025-10-04 129
Монгол Улсад Ахмадын байгууллага үүсэж хөгжсөний 94 жилийн ой, Олон улсын ахмадын баяр, Монгол Улс ахмадын баярыг тэмдэглэн өнгөрүүлж буй 35 дахь өдрийг тохиолдуулан “Ахмадын баяр-2025” арга хэмжээг зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд Баян сумын ИТХ-ын дарга А.Хатанбүүвэй, сумын ахмадын хорооны дарга Н.Ундрахчимэг, сумын ахмадын хорооны дарга асан Л.Батсуурь нар оролцлоо. Ахмадуудын дунд бүжгийн тэмцээн, Монгол ардын харилцаа дууг хэн сайн дуулах вэ? дууны тэмцээн зохион байгуулагдлаа. Орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд өөрийн залуу нас, халуун сэтгэлээ зориулан, нийгмийн бүхий л салбарт хөдөлмөрлөж, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхныг бүтээлцэж ирсэн үе үеийн ахмад буурлуудыг хүлээн авч нэгэн өдрийг өнгөрүүллээ.

Санал дэмжиж байна уу

санал өгсөн: 11
8 / 73%
3 / 27%