ТӨВ АЙМГИЙН БАЯН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН БАЯН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. /Монгол Улсын Үндсэн хуулиас/ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. /Монгол Улсын Үндсэн хуулиас/

Фото мэдээ


нийт 137

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2024-01-12 340
Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 32 жил, Төв аймгийн Баян сум үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг угтан зохион байгуулж буй Төрийн албан хаагчийн нэгдсэн зөвлөгөөн өнөөдөр зохион байгуулагдлаа. Зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагаанд Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөлийн дарга, Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбат, Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Мөнхгэрэл, Баян сумын ИТХ-ын дарга Л.Батсуурь, Баян сумын Засаг дарга М.Мөнх-Эрдэнэ нар болон Баян сумын төрийн албан хаагчид оролцлоо.

ХҮН АМ, МАЛ, ТЭЖЭЭВЭР АМЬТАД, ХАШАА, ХУДГИЙН ТООЛЛОГО ЭХЭЛЛЭЭ 🐏🐂🐫🐐🐎

2023-12-07 358
Жилийн эцсийн хүн ам, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2023 оны тооллого 2023 оны 12 дугаар сарын 7-ноос 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдрүүдэд болно.

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТӨЛӨХ МАЛЧДЫН АНХААРАЛД

2023-12-07 875
Малчид та бүхэн албан татвараа төлөхдөө 99817509 дугаараар татварын улсын байцаагчтай холбогдон нэхэмжлэхийн дугаар аван хаан банк, төрийн банк, голомт банк, хас банкны интернет банк , хаан банкны киоск машин болон бүх банкны салбар тооцооны төвүүдээр дамжуулан 2023 оны 12-р сарын 15-наас өмнө төлнө үү.

СУМЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ЭЭЛЖИТ 14-Р ХУРАЛДААН ХУРАЛДАЖ БАЙНА.

2023-12-05 399
Энэ удаагийн хуралдаанаар: 1. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах сумын зөвлөл, дэд зөвлөлийг шинэчлэх байгуулах тухай 2. Сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ой зохион байгуулах сумын хороо байгуулах тухай 3. Сумын 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилт дүгнэх тухай 4. Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн явцын мэдээлэл 5. Түүхт ой-Бүтээн байгуулалтыг дэмжих урианы жилийн хэрэгжилт дүгнэх тухай 6. Сум үүсэн байгуулагдсаны түүхт 100-н жилийн ой угтаж хийх 100 бүтээлч ажлын төлөвлөгөөний явцын мэдээлэл 7. Сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт дүгнэх тухай 8. Сумын 2023 оны төсвийн гүйцэтгэлийн мэдээлэл /ХБГүйцэтгэлээр/ 9. Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт 10. Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт 11. Сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт 12. Соёлын төвийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт 13. Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт 14. Ерөнхий боловсролын сургуулийн түүхт 80-н жилийн ойн арга хэмжээний мэдээлэл, хандивын зарцуулалтын тайлан зэрэг асуудлуудыг хэлэлцэн батална.

"БИДНИЙ НУТАГ БАЯН" ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ UB PALACE-Д БОЛЛОО.

2023-11-30 427
Төв аймгийн Баян сум үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулсан “Бидний нутаг Баян ” хүндэтгэлийн тоглолт 11 дүгээр сарын 30-ны өдөр урлаг, соёлын алдартнууд, үзэгч олны халуун дулаан уур амьсгал дунд амжилттай болж өндөрлөлөө.

11 дүгээр сарын хийж гүйцэтгэсэн ажлын мэдээ

2023-11-27 593
Баян сумын ИТХ, ажлын албанаас 2023 оны 11-р сарын хийж гүйцэтгэсэн ажлын мэдээ

СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

2023-11-24 883
МУ-ын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын анхан шатны “Сумын аварга шалгаруулах” тэмцээн зохион байгуулагдана. 2023 оны 11-р сарын 26-ны өдрийн 11:00 цагт сумын соёлын төвд болно. Шатар сонирхогч та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. Холбоо барих утас: 95998898, 94051091

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО.

2023-11-24 674
Монгол улс анхны үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 99 жилийн ойн хүрээнд Төрийн албаны тухай хуулийн 5, 7 дугаар зүйл, 36 дугаар зүйлийн 36.1 дэх заалт, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 6 дугаар зүйл, Монгол улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ыг тус тус үндэслэн ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн Х.Дөлгөөн тангараг өргөлөө.

‼ИРГЭД, МАЛЧДЫН АНХААРАЛД ‼

2023-11-09 571
Салхи шуурга цас зудны үед иргэд, малчид малаа ойрын бэлчээрт хариулах, өндөр настан, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг АНХААРУУЛЖ байна.

Төв аймгийн МХГХТХ-ийн дарга, цагдаагийн хошууч Ч.Баяртогтох Хулгай, Мал хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх, анхаарах зүйлийн талаар Баян сумын иргэдэд сургалт зохион байгууллаа

2023-11-02 836
Баян сумын Цавчир 3 дугаар багийн Эх булгийн малчдын бүлгийн дарга, Өгөөмөр 2 дугаар багийн Сондуул бүлгийн малчдын даргатай уулзаж Малчдын бүлгийн үйл ажиллагааг дэмжиж ажиллах гэмт хэрэг илрүүлэх, мал сүргээ хамгаалах чиглэлээр сайн ажилласан туршлагыг нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчноор дамжуулан дэлгэрүүлж Малчдын бүлгийг зохион байгуулалтаар ажиллахыг уриалсан.

Төв аймгийн цагдаагийн газраас цагдаагийн хошууч Ч.Баяртогтох Хүүхдийн эрх, хамгаалал, гэмт хэрэг, зөрчлийн товч ойлголт, урьдчилан сэргийлэх тухай Баян сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн 7,8,9 дүгээр ангийн сурагчид сургалт зохион байгууллаа

2023-11-02 678
Гэмт хэрэг, зөрчлийн тухай ойлголт, хариуцлага, хүүхэд гэмт хэрэг үйлдэж, хохирч буй шалтгаан нөхцөл, гэмт хэрэг, зөрчлийн улмаас хүүхдийн эрүүл мэнд, сэтгэцэд учирдаг хор уршиг, цахим донтолтоос урьдчилан сэргийлэх талаар мэдээ мэдээлэл өгсөн.

ЗАРЛАЛ ХҮРГЭХ НЬ

2023-10-30 791
Төв аймгийн Цагдаагийн газрын Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас “Хулгай, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сургалт зохион байгуулах тул иргэд, хөдөлмөрчид, малчид та бүхэн өргөнөөр оролцоно уу. 2023 оны 11-р сарын 01-ний өдөр Соёлын төвд 11:00 цагт болно.

МАЛЫН ХУЛГАЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

2023-10-30 1072
ЭРДЭНЭТ МАЛ СҮРГЭЭ ЭЗЭНГҮЙ БҮҮ ОРХИ !!!

Баян сумын итх, ажлын албанаас 2023 оны 10-р сарын хийж гүйцэтгэсэн ажлын мэдээ

2023-10-27 555
Баян сумын итх, ажлын албанаас 2023 оны 10-р сарын хийж гүйцэтгэсэн ажлын мэдээ

Баян сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хуралдлаа

2023-10-25 421
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл нь 2023 оны 10 дугаар сарын 25-ний өдөр хуралдаж дэд зөвлөлүүдийн ажлыг эрчимжүүлэх Иргэд, Байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтнуудад гэмт хэрэг, зөрчлийн талаар ойлголт, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, мэдээлэл өгөх ажлыг зохион байгуулах үүрэг чиглэл өгсөн.

Баян сумын 3 багийн "Тайлант өдөрлөг"

2023-10-23 651
Баян сумын 3 багийн "Тайлант өдөрлөг" Тус өдөрлөгийн үеэр иргэдэд цаг үеийн ажлаар мэдээлэл өгч, байгууллагууд төрийн үйлчилгээг иргэдэд хүргэнэ.

Суманд худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээнд гардаг нийтлэг зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулж хяналт шалгалт хийсэн

2023-10-19 556
2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хяналт шалгалтыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн Улсын байцаагч Д.Сэдэд , ИТХ-ын нарийн бичгийн дарга Г.Урангоо, Хууль эрх зүйн мэргэжилтэн Б.Урангоо Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн А.Бадмаа нар хамтран Суманд худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээнд гардаг нийтлэг зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулж хяналт шалгалт хийсэн

Монгол Улсын Их сургуулиас зохион байгуулж буй “Манлайлал-Шилжилтийн үеийн чадавхын хөгжил” эрдэм шинжилгээний олон улсын цуврал Xll дахь хурал

2023-10-18 476
Монгол Улсын Их сургуулиас зохион байгуулж буй “Манлайлал-Шилжилтийн үеийн чадавхын хөгжил” эрдэм шинжилгээний олон улсын цуврал Xll дахь Төрийн бодлого сэдэвт олон улсын Хуралд Баян сумаас ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн оролцсон.

Багийн иргэдийн нийтийн хурал боллоо

2023-10-12 473
Багийн иргэдийн нийтийн хурлаар Багийн Засаг даргын үйл ажиллагааны тайланд, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар танилцуулж багийн иргэдийн дунд волейболын тэмцээн зохион байгуулсан.

Санал дэмжиж байна уу

санал өгсөн: 11
8 / 73%
3 / 27%