Сумын эрүүл мэндийн төв үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой энэ сарын 26-ны өдөр буюу маргааш тохиож байгаа билээ.
Иймд хамтын ажиллагааны хүрээнд Б.Далай захиралтай Монгол чех металл ХХК-ний хамт олон иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах мөн сумын эрүүл мэндийн төвд нэн шаадлагатай тоног төхөөрөмж болох биохимийн бүрэн автомат анализатор, цогцос хадгалах хөргөгч хоёр хаалгатай, цогцос хадгалах хөргөгч нэг хаалгатай, хатаах шүүгээ, автомат автокавыг шийдвэрлэн хүлээлгэн өглөө.

