Улс эх орныхоо бүрэн эрхт байдал тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөөх эрхэм үйл хэрэгт хүчин зүтгэсэн ахмад дайчид, бэлтгэл болон чөлөөнд байгаа эрхэм генерал, офицер, ахлагч, цэрэг эрсдээ, өрх гэрийн ноён нуруу болсон бүх эрчүүддээ Монгол Улсад орчин цагийн “Зэвсэгт хүчний байгууллага үүсч хөгжсөний 103 жилийн ой”, “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндийг дэвшүүлье.